Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний Пепси Алтан цомын төлөөх барилдаан нь жил бүрийн 10 сараас эхлэн 8 сарын турш тэгш тоотой сар бүрд Монгол бөхийн өргөөнд зохиогддог Монгол үндэсний бөхийн анхны лиг юм.
Энэхүү тэмцээний эрхэм зорилго нь дэлхийн жишигт хүрсэн Монгол Үндэсний бөхийн спортын мэргэжлийн лигтэй болох, үндэсний бөхийн өв соёл, үндэсний бахархлыг сэргээх, бүтэн жилийн турш үргэлжилдэг үндэсний хэмжээний спортын шилдэг арга хэмжээг үүсгэх, үндэсний бөхийн нэр хүндийг эрс дээшлүүлэх бөхийн спортыг олон нийтэд эерэгээр таниулах явдал юм. Тэмцээнийг Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Премьер Спортс Нэтворк телевиз хамтран зохион байгуулдаг билээ.
Дэвжээдийн удирдлага, багш нар бусад аймгаас легионер бөхийг заагдсан журмын дагуу багтаа оруулж болох бөгөөд бусад аймгаас легионер бөх авах шаардлагатай бол авах бөхчүүдийн тоог бичгээр МҮБХ-нд хүргүүлдэг.
Энэ сарын 26-нд эхэлсэн хагас шигшээ шатны сүүлийн дүнгээр Увс, Өмнөговь, Архангай, Баян-Өлгий аймгийн багууд шигшээ наймд шалгарсан юм. Харин энэ өдөр Төв-Дорноговь, Ховд-Баянхонгорт аймгийн багууд учраа таарчээ.
- Хоёрдугаар сарын 28-нд 15:45 цагаас Төв & Дорноговь
- Хоёрдугаар сарын 28-нд 19:45 цагаас Ховд & Баянхонгор
Ховд аймгийн бүрэлдэхүүн
Улсын аварга О.Хангай
Улсын заан Б.Пүрэвсайхан
Улсын заан Б.Бат-Өлзий
Улсын харцага Г.Ганхуяг
Аймгийн арслан Ц.Төмөрцоож
Аймгийн арслан М.Баяржавхлан
Аймгийн арслан У.Батцоож
Баянхонгор аймгийн бүрэлдэхүүн
Улсын харцага Н.Золбоо
Улсын начин Д.Цэрэнтогтох
Улсын начин Э.Батмагнай
Аймгийн арслан Т.Дүүрэнсаран
Цэргийн арслан Г.Жамбалдорж
Аймгийн арслан Б.Бат-Орших
Аймгийн арслан Т.Баттогтох
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)