“Монголын хүний төлөө” намын дарга Х.Бат-Ялалт дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Миний бие 2024 оны УИХ-ын сонгуульд нэг дэвшихгүй. Эрх баригчдын явуулж буй сонгууль гэдэг зүйлд найдаад, сонгуулийн өдөр очиж саналаа худалдчихаад сонгууль дууссаны дараа өнгөрснөө шүүмжилдэг гажууд тойргоосоо салахыг уриалж, өөрөө манлайлал үзүүлж байна. Сонгууль шударга болох нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ. УИХ-д шунхайн сэтгэлтэй, төсвөөс хөрөнгө мөнгө хулгайлдаг хүмүүс, мөнгөний хүчин зүйлээр сонгууль хийдэг.
Хөрөнгө чинээгээр нь хүнийг ялгаварлан гадуурхахгүй гэдэг Үндсэн хуулийн зарчим алдагдсан.
Сонгуулийн тойргийн тухайд, 17 хоногт нэг аймагт дангаараа сурталчилгаа хийнэ. Мөн хугацаанд 80 орчим суманд сурталчилгаа хийнэ гэж байгаа нь харьцангуй зүйл. Нэг тойрогт зарцуулах мөнгөн дүн 2,5 тэрбум төгрөгөөс доошгүй болчихож байна.
Ирээдүйд УИХ-д салбар салбарын мэргэжилтнүүд байх хэрэгтэй байна. Гэтэл тэр хүмүүс хөрөнгө чинээнээс болоод УИД-д нэр дэвших ямар ч боломжгүй болчихож байгаа юм. Үүнийг бид шударга ёсны зарчим гэж нэрлэх юм уу.
Монгол Улсад хувьсгал гэдэг зүйл хийгдэх нөхцөл бүрдчихээд байна. Ард түмний шүүлт гэдэг бол хувьсгал. Тиймээс бидэнд үлдэж буй ганц арга бол сонгогчид сонгуульдаа оролцох явдал юм" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)