Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний Пепси Алтан цомын төлөөх барилдаан нь жил бүрийн 10 сараас эхлэн 8 сарын турш тэгш тоотой сар бүрд Монгол бөхийн өргөөнд зохиогддог Монгол үндэсний бөхийн анхны лиг юм.
Энэхүү тэмцээний эрхэм зорилго нь дэлхийн жишигт хүрсэн Монгол Үндэсний бөхийн спортын мэргэжлийн лигтэй болох, үндэсний бөхийн өв соёл, үндэсний бахархлыг сэргээх, бүтэн жилийн турш үргэлжилдэг үндэсний хэмжээний спортын шилдэг арга хэмжээг үүсгэх, үндэсний бөхийн нэр хүндийг эрс дээшлүүлэх бөхийн спортыг олон нийтэд эерэгээр таниулах явдал юм. Тэмцээнийг Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Премьер Спортс Нэтворк телевиз хамтран зохион байгуулдаг билээ.
Дэвжээдийн удирдлага, багш нар бусад аймгаас легионер бөхийг заагдсан журмын дагуу багтаа оруулж болох бөгөөд бусад аймгаас легионер бөх авах шаардлагатай бол авах бөхчүүдийн тоог бичгээр МҮБХ-нд хүргүүлдэг.
Өчигдөр эхэлсэн хагас шигшээ шатны сүүлийн барилдаанд Увс, Өмнөговь аймгийн багууд шигшээ наймд шалгарсан юм. Харин энэ өдөр Булган-Баян-Өлгий, Архангай-Сүхбаатар аймгийн багууд учраа таарчээ.
-27-нд 15:45 цагаас Сүхбаатар & Архангай
-27-нд 19:45 цагаас Булган & Баян-Өлгий
Булган аймгийн бүрэлдэхүүн
Улсын начин Д.Амарсайхан
Улсын начин Д.Амаржаргал
Улсын начин Х.Цогтгэрэл
Улсын начин Б.Түмэндэмбэрэл
Улсын начин Э.Сумъяабат
Улсын начин Б.Түвшинтөгс
Улсын начин Э.Энх-Амгалан
Баян-Өлгий аймгийн бүрэлдэхүүн
Улсын заан Б.Серик
Улсын начин Н.Мустафа
Аймгийн хурц арслан М.Еркебулан
Аймгийн хурц арслан У.Береке
Аймгийн арслан Т.Эрболат
Аймгийн арслан Б.Төмөрбаатар
Аймгийн заан Е.Көптилек
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)