НИТХ-аар батлуулах төслийг хэлэлцүүлэх, батлуулах хүрээнд 9 бүлгийн 24 стандарт боловсруулахад мэргэжлийн байгууллага, иргэд, олон нийтээс нээлттэй санал авч эхэллээ.
Стандартын төсөлд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны жишиг зураг төслийг 50, 60, 80, 83 100, 130 м2 талбайтай байхаар иж бүрэн ажлын зургийг аргачлал зааврын хамт боловсруулж, амины орон сууц шинээр барих иргэн, хуулийн этгээдэд үнэ төлбөргүй ашиглуулна. Ингэснээр нийслэлийн агаар, ус хөрсний бохирдлын багасгаж, гэр хорооллын өнгө үзэмжийг сайжруулах, айл өрх бүр эрүүл, тохилог орчин нөхцөлд амьдрах боломж бүрдүүлэх юм.
Төслийн бүлэгт Хот төлөвлөлт, хот байгуулалт бүлэгт 2, “Иж бүрэн гудамж” бүлэгт 6, Нийгмийн дэд бүтэц бүлэгт 5, Худалдаа, үйлчилгээний гадна орчин бүлэгт 3, Барилгын хийц, эзэлхүүн, техник бүлэгт 2, Авто зам, замын байгууламж бүлэгт 2, Үер борооны усны байгууламж бүлэг, Хог хаягдлын менежмент бүлэг, Зорчигч тээврийн үйлчилгээ, Чанарын дэд бүтэц бүлэгт тус тус нэг стандарт оруулан нийт 24 стандартын төсөл судлан боловсруулжээ.
Хотын батлагдсан болон стандартын төсөлтэй танилцах бол ЭНД дарж, цахим холбоосоор оруулах саналаа ЭНЭ хаягаар өгөх боломжтой. Мөн стандартын бичиг баримттай танилцах бол: ЭНД, санал өгөх бол: ЭНЭ хаягаар холбогдохыг Хотын Стандарт, хяналтын газраас мэдээлэв.