“Парис-2024” олимпын наадмын хариуцлагатай жилд Монголын боксын холбооны үндэсний шигшээ баг дасгалжуулагчийн бүрэлдэхүүнд бага зэрэг өөрчлөлт оруулжээ.
Тодруулбал, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, МҮОХ-ны Тамирчдын зөвлөлийн дарга, гавьяат тамирчин Д.Отгондалай боксын үндэсний шигшээ багт дасгалжуулагчийн алба хашихаар болжээ. Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид өдгөө ХБНГУ-д олимпын эрхийн тэмцээний бэлтгэлээ базааж байна.
Тэгвэл шигшээ багийнхан шинэхэн дасгалжуулагч Д.Отгондалай удахгүй Германыг зорино. Түүний шигшээ багийн дасгалжуулагчийн хувиар оролцох эхний тэмцээн ирэх сарын эхээр Италид болох олимпын эрх олгох тэмцээн байх юм.