Монголын үндэсний Сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Азийн аваргын урьдчилсан шатны тэмцээнд БНХАУ болон Гуам улсын шигшээ багуудтай таарсан ч хожигдол хүлээлээ. Үүнтэй холбоотойгоор спортын тайлбарлагч С.Шижирбат цахим хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг нийтэлжээ.
Тэрбээр "Дарийн Дамдингийн Баяраагийн Санчир гэж цөстэй хүний үр үгүйлэгддэгээрээ үгүйлэгдлээ. Санчир шиг айхгүй зоригтой мэдрэмжтэй оролт хийчих хүнгүй байлаа.
Гуам эрт багийн алдаа 4-өөс дээш болсон, оролт хийгээд хамгаалалтыг задлаад алдаа аваад торгууль шидэх тоглогч байсангүй.
Гуам сайн биш байхад манайхан тоосго чулуудсаар байлаа, шидэлттэй өдөр шидэлтгүй өдөр гэж энэ л дээ. Хожигдлын бас нэг шалтгаан олон удаа бөмбөгөө алдлаа. Азийн аваргын урьдчилсан шатнаас мултрах тийшээгээ орлоо доо" гэжээ.
Сэтгэгдэл (7)