ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон холбогдох сайд нар зудтай аймгуудад ажиллаж байгаа билээ. Тэрбээр энэ үеэр ЕБС-ийн сурагчдын амралтын хугацаанд өөрчлөх шаардлагатай талаарх малчдын саналыг харгалзан үзэж, Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх болсныг дуулгалаа. Тодруулбал, "Зудтай байгаа орон нутгийн сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралтын хугацааг 7 хоногоор сунгах эсэх асуудлыг хэлэлцэхээр санал оруулжээ” гэв. Харин Улаанбаатар хотын сурагчдын амралт хэвээр байна. Түүнчлэн Засгийн газраас сурагчдын боловсролыг чухалчлан авч үзэж байгааг цохон тэмдэглэлээ.