Засгийн газрын авлигатай тэмцэх 5 Ш ажиллагааг Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахалж ажиллахаар болжээ. Эрх баригч нам өнгөрсөн хугацаанд авлигатай тэмцсэн ч Хөгжлийн банкийг тоносноос эхлээд Тавантолгойн ордыг уул, уулаар нь зөөж, нийтийн баялгийг хулгайлсан хэрэг мандсанаар өнгөрсөн 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлаж, 5 Ш ажиллагааг эхлүүлж байв. Энэ хүрээнд “Шувуу”, “Шүгэл”, “Шилэн”, “Шүүр”, “Шилжүүлэн авах” ажлыг зохион байгуулж, Засгийн газрын нэр бүхий таван сайд ахлан ажилласан юм.
“Шувуу” ажиллагааны хүрээнд Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайг Филиппин улсаас албадан авч ирж байсан бол нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулж “Тавантолгой төмөр зам” компанийн захирал асан Н.Дулаанжаргал нарын хил даван зугатсан албан тушаалтнуудыг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл амжилт олоогүй. Тэгвэл 5 Ш ажиллагааг удирдаж ажиллах сайд Б.Энхбаярын хувьд гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг эрэн сурвалжлах хүрээнд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх бие даасан хууль боловсруулж батлуулах, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг мөн батлуулах шаардлага үүсч буй юм байна.
Сэтгэгдэл (5)