Бразилын шигшээ баг, Барселона клубийн супер од асан алдарт хөлбөмбөгчин Дани Алвес хүчингийн хэргээр дөрвөн жил, зургаан сарын хорих ял сонслоо.
Түүнийг 2022 оны 12 дугаар сарын 31-нд нэгэн эмэгтэйд бэлгийн хүчин үйлдсэн гэдгийг нотлох баримтууд харуулж байна. Дани Алвес өөрийгөө одоог хүртэл өмөөрсөөр байгаа юм. Тэр уг явдлыг харилцан тохирсны үндсэн дээр болсон гэж мэдэгдсэн удаатай.
Хэргээс үүдэн олон нийт хоёр талд хуваагдаад буй. Түүний хуульчдын баг давж заалдах магадлал өндөр байна.
Л.Сайнаа