Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НИТХ-д өргөн барьсан.
Тодруулбал метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тохижилт гэсэн гурван чиглэлээр төсөвт тодотгол хийхээр төлөвлөжээ.
Энэ хүрээнд газрын цахим дуудлага худалдаа болон газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төсөвт нөхөн төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлснээр нийслэлд төвлөрүүлэх газрын дуудлага худалдааны орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцоолж, төсвийн төсөлд тусгасан байна.
Газраа авчхаад татвараа төлдөггүй гэх мэт шалтгаан нөхцөлтэй газруудыг олон нийтэд ил тод, нээлттэйгээр дуудлага худалдаагаар борлуулж, үүнээс олсон мөнгийг төсөвт төвлөрүүлнэ.