АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ц.Туваан тэргүүтэй төлөөллүүд “Амь нэгтэй Монголчууд” аяныг улс орон даяар зохион байгуулах болсонтой холбоотой Ардчилсан намын даргын тушаал гарсныг танилцууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Орон нутагт малчдын нөхцөл байдал маш их хүнд байна. Хөдөө аж ахуйн салбарт сүүлийн жилүүдэд аргацаасан бодлогууд асар их явсан. Үүнээс болж аливаа эрсдэлд бэлтгэлгүй нөхцөл байдалд ирж байна.
Яг одоогийн энэ цаг агаарын нөхцөл байдал бол малчдаас бус Монголын төрөөс авч буй шалгалт. Энэ шалгалтад унаж байгаа нь харагдаж байна.
Сонгуулийн санал авахын тулд өнөөдрөөр нь аливаа асуудлыг шийдэж ирсэний гай өнөөдөр ирж байна. Эдийн засгийн бус улс төрийн олон шийдвэр гаргасны үр дүнд өнөөдрийн энэ нөхцөл байдал үүсэж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)