Германы Хейделберг хотод пара жүдогийн гранпри тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 47 орны 200 гаруй жүдоч өрсөлдсөн тус бөгөөд манай улсаас найман тамирчин, хоёр дасгалжуулагчийн хамтаар оролцжээ. Тэднээс эмэгтэйчүүдийн J1 ангиллын -70 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Л.Туруунаа хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Тэрбээр эхний тойрогт хийлж, улмаар Туркийн Услу Мервийг ялсан ч хэсгийн аваргын барилдаанд Бразилын Соуза Бриндад ялагджээ. Улмаар хүрэл медалин төлөөх барилдаанд Японы бөх Цүчияа Минаког ялснаар шагналын тавцанд зогсох эрхтэй болсон юм.
Тэгвэл эрэгтэйчүүдээс J1 ангиллын +90 кг-д Ц.Ганбат, 73 кг-д Г.Чулуунсүх нар V, -90 кг-д Б.Баттөгс VII байрт шалгарсан байна. Хейделбергийн гранприд оролцсон 47 орноос 28 орон ямар нэгэн байдлаар медаль авчээ. Манай улс нэг хүрэл, гурван шагналт байртайгаар 19 дүгээрт жагсжээ.