2025 оны Сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт энэ сарын 22-ны өдөр эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Үндэсний дээд лигийн тоглолтууд завсарлаж, шигшээ багийн тамирчид өнөөдрөөс бэлтгэлдээ орсон билээ. Гэвч багийн бүрэлдэхүүнд Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Т.Санчир нар дуудагдаагүй юм.
Тухайлбал, шигшээ багт Б.Билгүүн, О.Энхбаатар, А.Энхбаясгалан, О.Эрдэнэцогт, А.Ананд, Н.Батбаяр, А.Тэмүүжин, А.Азбаяр, Г.Ган-Эрдэнэ, Т.Ууганбаяр, М.Өлзий-Орших, н.Оргил, н.Тулга, С.Төгөлдөр нар дуудагджээ.
Тэгвэл Т.Санчир энэ тухай өөрийн байр сууриа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
Тэрбээр "Шигшээ багийн залуусдаа амжилт!! Дараагийн шатанд шалгарна гэдэгт итгэлтэй байнаа! Хэн байх байхгүй нь чухал биш байхаа гол нь эв нэгдэл багийн ойлголцол чухал гэж боддог. Зөндөө хүмүүс надаас асууж байна. Бид нар тамирчид болохоор сонгох шийдвэр гаргах тал дээр эрх бүхий хүмүүс биш талбай дээр чадах бүхнээ л хийж шигшээ багийнхаа төлөө тоглодог.!!! Ерөнхий дасгалжуулагч бид 2-н асуудал энүүгээр дуусаг!!!! Манай шигшээ багийн залуусыг олон тэмцээн уралдаан хүлээж байгаа. Надтай үл ойлголцоод хамтарч ажлаад амжилт гаргана гэж худлаа байх!!! Шигшээ багийн нэрийн өмнөөс дахиж талбайд гарахгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна. За тэгээд сагсан бөмбөгт дуртай үзэгчиддээ хандаж хэлэхэд шигшээ багаа тултал нь дэмжээрэй хэрүүл уруул хийлгүйгээр!!! 3.2.1 МОНГОЛ" гэжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (22)