Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Сон Хён Мин, хагас хамгаалагч Ли Кан Ин нар Азийн цомын тэмцээнд талбайд гарахын өмнө гар зөрүүлснээс үүдэн тус багийн дасгалжуулагчийг ажлаас нь халжээ.
Солонгосын Хөлбөмбөгийн Холбооны (KFA) дарга Чун Монг-гю “Юрген Клинсманн тоглолтыг удирдах чадваргүй. Тоглогчдыг хянаж, дэг журамтай байлгах зэрэг наад захын хандлагууд түүнд байсангүй. Клинсманы ур чадвар, хандлага нь Солонгосын иргэдийн жишигт нийцэхгүй байна" гэж хэлээд Клинсманыг огцруулсан тухай зарлалаа.
Өмнөд Солонгос Азийн цомын тэмцээний шөвгийн дөрөвт Йорданы шигшээд 2:0-ээр хожигдсон юм. Уг хожигдлын дараагаас Клинсманы шигшээ багийг удирдаж чадахгүй байгаа гэх яриа тархсан. Мөн Өмнөд Солонгосын од тоглогч Сон болон өсөж буй од Ли хоёрын хооронд хэрүүл маргаан гарсан тухай мэдээллүүд саяхан тарав.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (6)