Төрийн Албаны Зөвлөлийн/ТАЗ/ дарга, Ёс зүйн хорооны гишүүн Л.Цэдэвсүрэн, ТАЗ-ийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Б.Пүрэвдагва, Ёс зүйн хорооны дарга, ТАЗ-ийн гишүүн Ц.Амартөгс нарт Байнгын хорооны дарга Б.Баттөмөр өчигдөр Ёс зүйн хорооны гишүүний үнэмлэхийг гардуулж өгчээ. Ингэснээр Ёс зүйн хорооны гишүүд үүрэгт ажилдаа орж байна.
Байнгын хорооноос Ёс зүйн дэд хорооны ажиллах журам болон төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэлэлцэн батлахаар төлөвлөжээ.
УИХ-аас Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг өнгөрсөн оны тавдугаар сарын 4-нд баталсан бөгөөд долдугаар сарын 3-ны өдрөөс уг хууль хэрэгжиж эхэлжээ.
Хуулийн дагуу Ёс зүйн хорооны орон тооны гишүүдээр Л.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдагва, Ц.Амартөгс нарыг сонгосон байна.
Төрийн Албаны Зөвлөлийн/ТАЗ/ дарга Л.Цэдэвсүрэн нь БШУЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан билээ.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл Мэдээлэл, Олон Нийттэй Харилцах Газар
Сэтгэгдэл (1)