Мягмар гарагт Брахим Диаз дуулиантай нэгэн гоолын оруулснаар Реал Мадрид Аваргуудын лигийн шөвгийн 16-д РБ Лейпциг багийг 1:0-ээр буулган авлаа.
Гуравдугаар сарын 06-нд Мадрид хотын Сантьяго Бернабеу цэнгэлдэх хүрээлэнд болсон хариу тоглолтод Испанийн аварга 24 настай залуугийн гайхалтай хичээл зүтгэл тоглолтын хувь заяаг шийдсэн нь энэ юм. Багийн супер од Жуд Беллингемийн бэртлийн тухай дуулиан намжаагүй байтал түүнийг орлож гоол оруулсан нь ид шид гэлтэй.
Талбайн эзэн Европын 14 удаагийн аварга багийн эсрэг эхний хагаст сайн хамгаалалт хийсэн ч тоглолтын 48 дахь минутад хувь заяа ийнхүү шийдэгдэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)