Кот-д'Ивуарын шигшээ багийн тоглогч Себастьян Халлер төмсөгний хорт хавдраас эдгэрснийхээ дараа хөлбөмбөгт эргэн ирээд жил гаруйн хугацаа өнгөрөөд буй. Тэрбээр өнгөрөгч ням гарагт Нигерийн эсрэг Африкийн цомын тэмцээний хожлын гоолыг оруулжээ. Африк Үндэстнүүдийн цомын аварга шалгаруулах тэмцээнд ийнхүү бидний мэдэх Зааны ясан эрэг улсын баг түүхэн ялалт байгууллаа.
Тэрбээр 81 дэх минутад гоол оруулсан нь 1:1-ээр тэнцээд байсан тоглолтын хувь заяаг шийдсэн юм.
Сонирхуулахад, тэрбээр 2022 онд Германы Боруссиа Дортмунд клубтэй гэрээ байгуулж, хэдхэн хоногийн дараа хорт хавдар туссан онош сонссон юм.
Л.Сайнаа