Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "50 гаруй гадаадын хөрөнгө оруулагчийг хохироосон гэх асуудлыг хоёр жилийн хугацаанд шийдвэрлэсэн байна. Энэ ажлын хүрээнд сүүлийн үед ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Хятадуудад үйлчиллээ гэх гүтгэлгийн чанартай мэдээллийг түгээж байгаатай холбогдуулан миний бие мэдээлэл хийхээс өөр аргагүй болсон. Тухайлбал, Улсын бүртгэлийн байгууллага, Хил хамгаалах байгууллага, Наторатын байгууллагад ХЗДХ-ийн сайдын хувьд хариуцлага тооцсон.
Гэтэл намайг албан даалгавар гаргаж тэдгээр хүмүүст хариуцлага тооцлоо, Хятадын талд үйлчиллээ гэж гүтгэлэг явуулж байна.
Хүний хөрөнгийг дээрэмдсэн тэр этгээдүүд явуулж байна. Хуулийн байгууллагынхан өөрсдөө оролцоотой байна гэсэн үг. Намайг гүтгэж буй этгээдийг таамаглаж байгаа" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (22)