"Super Bowl" шоу нь АНУ-ын сүүлийн үеийн хамгийн олон үзэгчтэй телевизийн шууд дамжуулалт билээ. Тэгвэл ням гарагт болсон "Канзас Сити Чифс-Сан Франциско 49" багуудын тоглолтын завсарлагааны шоуг дунджаар 123.4 сая үзэгч үзсэн гэж CBS Даваа гарагт мэдээлэв. Энэ нь "Super Bowl"-ын түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй тохиолдол болж байна.
Лас Вегаст болсон уг шоуг 123.4 сая хүн үзсэн бол өнгөрсөн 115 сая хүн үзсэн байдаг. "Super Bowl" шоу гэвч АНУ-ын хийгээд дэлхийн түүхэндэх хамгийн олон үзэгчтэй нь биш юм. Анх 1969 онд "Аполло 11" хөлөг саран дээр буух үед 125-150 сая хшүн шууд үзсэн гэх тооцоо байдаг.
"Super Bowl" бол АНУ-ын Үндэсний хөлбөмбөгийн NFL лигийн жил бүр болдог лигийн аварга шалгаруулах тэмцээн юм. Энэ нь 1966 оноос хойш NFL-ийн улирал бүрийн сүүлчийн тоглолт болж, NFL-ийн аварга шалгаруулах тэмцээнийг орлож ирсэн. 2022 оноос хойш уг тэмцээнийг хоёрдугаар сарын хоёр дахь ням гарагт байхаар тохирсон. Өмнөх "Super Bowl"-ыг 1967-1978 оны нэгдүгээр сарын эхэн дунд ням гарагт, 1979-2003 оны нэгдүгээр сарын сүүлч, 2004-2021 оны хоёрдугаар сарын эхний ням гарагт тоглодог байжээ.
Л.Сайнаа