зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Санасандаа "хүрсэн" Аймгийн арслан О.Хангай

2024-2-13
0
ЖИРГЭХ

ХVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн барилдаан өргөн дэлгэр болж, бөх сонирхогчдыг цэнгүүллээ. Сар шинийн барилдаан хэзээнээсээ Монголын ард түмний хүлээлтийг үүрч, бахархал, өв уламжлалыг түүчээлсээр ирсэн.

Улсын баяр наадмын дараа нэрлэгдэх уг томоохон наадамд бөхчүүд тухайн жилийнхээ өнгийг үзэх гэж олноор зодоглодог. Уг барилдаанд түрүүлсэн бөх Улсын наадамд цолоо ахиулж, цаашлаад түрүүлдэг гэх ойлголт ч олны дунд бий. 

Энэ удаагийн барилдаанд 256 бөх хоёр өдөр үнэн хүчийг үзсэнээс 2022 оны наадмын түрүү бөх Улсын аварга О.Хангай хөлс гаргалгүй найм давж, олныг бишрүүллээ. Түүний хувьд намрын нээлтийн барилдаанаас хойших тав дахь түрүүгээ хүртэж, бэлтгэл, форм сайтай байгаагаа баталлаа. Бөхийн өргөөнд хамгийн олон түрүүлсэн Ч.Санжаадамба аваргын амжилтыг эвдээд буй тэрбээр энэ улиралд, 

  • ТВ9 телевизийн 20 жилийн ойд зориулсан барилдаан
  • Олон улсын хүний эрхийн өдөрт зориулсан, Жанрайсаг бурхны хишиг барилдаан
  • Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын заан Дасрангийн Мягмарын нэрэмжит барилдаан
  • Жем Интернэшнл ХХК-ийн 25 жилийн ойд зориулсан, Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
  • Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд түрүүлээд байна. 

Луу жил бөхчүүдэд ээлтэй, тэр ч бүү хэл луу жилд сайн бөх төрдөг гэх яриа олны дунд бий. Волейболын спортоос хожуу Үндэсний бөхөд хөл тавьсан О.Хангай 2014 оны Ялгуусан хэмээх модон морин жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд Аймгийн арслан цолтой барилдаж, олон шилдгүүдийг хаян үзүүрлэсэн цагаас Монголын ард түмний хайртай бөх болсон. Тэр жил тэрбээр Улсын гарди Д.Рагчаад унаж байлаа. Үүнээс гурван жилийн ар дээр 2017 оны Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд мөн л үзүүр булааж, олны хүндлэлийг хүлээж байв. Тухайн жил Ч.Санжаадамба аваргын эд үе, дийлдэшгүй цаг хугацаа байсан учир яалт ч үгүй түрүүлсэн биз ээ. 

Сар шинийн барилдаан анхлан зохион байгуулагдсан 1963 оноос хойш өнөөг хүртэл зургаан Луу жил тохиожээ. 

1964 оны луу жилийн барилдаан - Улсын дархан аварга Ж.Мөнхбат

1976 оны луу жилийн барилдаан - Улсын дархан аварга Ж.Мөнхбат

1988 оны луу жилийн барилдаан - Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ 

2000 оны луу жилийн барилдаан - Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ  

2012 оны луу жилийн барилдаан - Улсын аварга С.Мөнхбат

2024 оны луу жилийн барилдаан - Улсын аварга О.Хангай нар тус тус түрүүлэв.

Тэгэхээр Луу жилийн барилдаанд дандаа аваргууд түрүүлдэг учир гэхэд болно. Аварга тодроо дархан аварга цолтой бөхчүүд тус бүр хоёр удаа түрүүлсэн нь гайхам амжилт билээ. 

Одоо ир нь харьж яваа ч 10 жилийн өмнө бөхийн өргөөг үзэгчээр дүүргэдэг байсан Улсын дархан аварга Н.Батсуурь, аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, Ч.Санжаадамба, П.Бүрэнтөгс, арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, Э.Оюунболд зэрэг хүчтэнүүдийн эрлэг байсан О.Хангайн бөхийн замнал ид үедээ гялалзаж байна.

Ховдын цэнхэр хязгаараас хотол бүхнээр алдаршсан түүний амжилт Луу жил даяар цуурайлах учир бий биз ээ. Ямартай ч 10 жилийн өмнө үзүүр булааж байсан Аймгийн арслан О.Хангай санасандаа хүрч, сайрвайснаа атгалаа.

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
“М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    5 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    13 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    21 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    25 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    26 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    27 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    1 цаг 49 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 11 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 15 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    3 цаг 59 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 47 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    5 цаг 57 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 21 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 25 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 33 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 38 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 40 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    7 цаг 7 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    17 цаг 53 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК