Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн жиргээ твиттерт хамгийн их хандалт авчээ. Тодруулбал, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины дайнаас хойш анх удаа барууны хэвлэлд ярилцлага өгсөн юм. Ярилцлагадаа "Оросын үе үеийн эзэнт гүрнүүд Польш, Унгар, Румын, Крымээс газар нутгаа шилжүүлэн Украины орчин үеийн хил хязгаарыг хэрхэн бүрдүүлж байсныг мөн Украин бол Сталины хүслээр бий болсон хиймэл улс гэдгийг батлах бүрэн үндэслэл бидэнд бий" гэсэн нь дэлхийн хэвлэлүүдээр цацагдсан.
Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Путиний ярилцлагын дараа би Монголын түүхэн газрын зургийг олж үзлээ. Бүү санаа зов. Манайх бол энхийг эрхэмлэгч, эрх чөлөөт улс” хэмээн жиргэсэн нь дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй.
Тэрбээр В.Путины дэлгэсэн түүхийн баримтуудыг няцааж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн баримт мэдээлэл /жиргээ/ өнөөдрийн байдлаар найман сая гаруй хүнд хүрч, 100 гаруй мянга хүн хариу реакшин үзүүлжээ.
Дэлхийн "Х" талбарт монгол хүний жиргээ анх удаа олон сая хүнд хүрч, олон мянган хүнээс хариу үйлдэл авч байгаа нь энэ юм. Түүний жиргээг монголчууд төдийгүй дэлхийн зарим улстөрч, хэвлэл мэдээлэл "оны онцлох пост боллоо" гэж байр сууриа хуваалцжээ.
Сэтгэгдэл (6)