Хоёрдугаар сарын 10-ны өдөр буюу өчигдөр болсон Хасын Хүлэгүүд болон BCH Гарьд багуудын цувралын шийдвэрлэх долоо дахь тоглолтын төгсгөлд Гарьдын Б.Болдбаатар талбайн шүүгчийг цохисон. Тухайлбал, Б.Болдбаатарыг бөмбөгний төлөө үсрэх үеэрээ зохисгүй үйлдэл гаргасан гэж шүүгч Б.Тамир үзэн техникийн алдаа өгсөн. Үүнийг нь тамирчин эсэргүүцэж, шүүгчтэй хэрэлдсэний улмаас хоёр дахь техникийн алдаагаа авч, талбайг чөлөөлөх хэрэгтэй болов. Энэ Б.Болдбаатар шүүгчийг цохисон юм.
Удалгүй сагсан бөмбөгийн холбооноос дараах мэдэгдлийг гаргаж, Б.Болдбаатарын талбайд гарах эрхийг 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл хоригложээ.