Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
09.30-13.30 цагт: ГХЯ-нд: СЭЗИС, Бизнесийн зөвлөлөөс “Монгол Улсын уул уурхайн салбар ба гадаадын шууд хөрөнгө оруулалт” уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулна.
-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын манай улсад хийх айлчлал эхэлнэ.
11.00 цагт: Нийслэлийн 162-р сургуульд: ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас 2.4 мянган сурах бичиг, гарын авлага хүлээлгэн өгнө.
11.00 цагт: ЭМЯ-нд: Сар шинээр ажиллах эмнэлгийн хуваарь, эрт илрүүлгийн явц, амьсгалын замын болон хоол хүнсээр дамжих халдвараас сэргийлэх, уламжлалт хоол хүнс, архины зохистой хэрэглээний талаар зөвлөнө.
11.00 цагт: "Элэгний B, Д вирустэй тэмцэгчид" ТББ-аас Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс зарласан гепатитын В, Д вирусийн эсрэг тарилга худалдан авах тендэртэй холбоотой ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар АТГ-т хандана.
11.40 цагт: Монголын Үндэсний музейд “МОНГОЛ ЦАГААН САР" тусгай үзэсгэлэн нээгдэнэ. Үзэсгэлэнд уламжлалт сав суулга, бурхан тахилын зүйлс, гоёл чимэглэл, уламжлалт тоглоом наадамтай холбоотой 100 гаруй үзмэрийг дэлгэнэ.
11.40 цагт: МҮЭХ-ны байранд: МҮЭ-ийн холбооны нэрэмжит “Хөдөлмөрийн хүний төлөө” шагнал гардуулна.
“ЗМ” сонины мэдээллийн төвд:
11.00 цагт: Дэлхийн буриад үндэстний Их хурал, энэ жил болох Алтаргана наадмын талаар хэвлэлийн бага хурал болно.
11.30 цагт: НИТХ-аар нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох тухай шийдвэрийг эсэргүүцэж "Эко авто машин импортлогчдын холбоо" ТББ-аас мэдээлэл хийнэ.
12.00 цагт: “Зээлтэй иргэд, хуулийн этгээдүүдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн Т.Баярхүү иргэд, ААН-үүдийн өр зээлийн талаар мэдээлнэ.
12.30 цагт: “ЭТТ” ХК-ийн хувьцаа, ногдол ашгийн талаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны компаниудын төлөөлөл мэдээлнэ.