АНУ-д худалдаалагдах гэж байсан үлэг гүрвэлийн олдворуудыг Монгол Улс руу тээвэрлэхэд бэлэн боллоо. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол өв ба дэлхий дахин” олон улсын арга хэмжээ тусгагдаж соёлын өвүүдээ гадаад улсаас эргүүлэн авч ирэх, хамтарч судлах, үзэсгэлэн гаргах зэрэг арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд АНУ-ын Засгийн газар, АНУ-ын ЭСЯ болон Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Соёлын яам хамтран ажилласны үр дүнд манай улсад 6 төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээлгэн өгөөд байгаа юм.
Сэтгэгдэл (1)