“Бүсчилсэн хөгжил”-ийн форум үргэлжилж байна. Энэ талаар Аж Үйлдвэржилтийн Үндэсний Хорооны Эцсийн Асуудал Хариуцсан дэд дарга Х.Бадамсүрэн байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Говийн бүсэд аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгалыг эхлүүлэх гэж байна. Аж үйлдвэржилтийн үндэсний хороонд зэс, ган, нүүрсийг гүн боловсруулах, жижиг дунд үйлдвэрийн дэд хороог байгуулсан.
Эрдэнэт үйлдвэрийг түшиглэж, зэсийн баяжмал хайлуулах анхны үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн. Ямартай ч хашааг нь босгосон. Дэд бүтцийг энэ ондоо багтааж шийдэх төлөвлөгөөтэй.
Дорноговь аймагт түүхий нефть боловсруулах үйлдвэрийн ажил ид явагдаж байна. Дорнод аймгаас түүхий нефтиэ татах шугам хоолойг суурилуулахаар ажиллаж байна. Гэхдээ нефтийн түүхий эдийн асуудал тулгамдсан хэвээр байгаа. Дөрвөн үйлдвэрийг барихад боловсон хүчний дутагдалд орох эрсдэл бий тул энэ асуудлыг чухалчлан авч үзэх хэрэгтэй" гэв.
Сэтгэгдэл (8)