Бүсчилсэн хөгжлийн форум үргэлжилж байна. Энэ үеэр ЗТХ-ийн сайд С.Бямбацогт байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Хөгжил дэвшлийн үндэс нь дэд бүтэц. Цахилгаан хямд байж үйлдвэрлэл хөгжинө. Барилгын материал нь хямдхан байж барилга баригдана. Ховдод үйлдвэрлэл технологийн парк байгуулагдаж байгаа.
Монголчууд бүгдээрээ нэг л зовлонтой. 21 аймаг адилхан зовлонтой. Өнөөдөр Монгол Улсад боловсруулах үйлдвэрийг яаж хөгжүүлэх вэ? Түүхий эд бэлтгэн нийлүүлдэг улс байхаас хэрхэн шилжих вэ гэх асуудал байна.
УУХҮ-ийн бүтээгдэхүүнүүд түүхийгээр гарч байгаа. Малын гэдэс цувдай, толгой шийр бүгд л хаягдаж байгаа. Мах, ноолуураас бусад нь хаягдаж байна. Энэ асуудлыг шийдэхийг тулд үйлдвэрлэл технологийн паркыг байгуулах шаардлагатай. Үнэ цэнэгүй байгаа түүхий эдийг үнэ цэнтэй болгоно.
Энэ бол баруун бүсэд малын гаралтай түүхий эдийг боловсруулах хүчин чадалтай үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурь юм. Түүнчлэн баруун бүсийг олон улсын нисэх буудалтай болгохоор ажиллаж байна.
М.Дэвээ
Сэтгэгдэл (4)