Эдийн засгийн чуулган үргэлжилж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Монгол Улс тойргын, тойргоос сонгогдсон гишүүний эрх ашигт нийцсэн бодлогыг хэрэжүүлдэг байдлаас бүрэн татгалзъя. Иймд парламентэд суудалтай улс төрийн намууд ярилцаж, зөвшилцөж ойлголцсоны үндсэн дээр бүсчилсэн тойргын системийг нэвтрүүлж оруулж ирлээ.
Нэг тойргоос нэг гишүүн биш, нэг тойргийг төлөөлж 9, 10 гишүүн сонгогдох нөхцөл боломжийг бий болгож чадсан. Ингэснээр бүсийн хөгжлийг авчирч чадна гэж үзэж байна.
Бүсийн бодлогын зорилго бол тухайн бүсэд багтаж буй аймаг орон нутгийн хөгжих боломжийг дэмжихэд тулгуурласан бодлогыг хэрэгжүүлэх юм. 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Үүнийг хэрэгжүүлэх эр зоригтой улс төрийн намууд байх ёстой. Улс төрийн намууд хамтдаа ойлголцож, бат зогсож чадаж байвал хөгжлийн бодлого ирнэ" гэв.
Д.Батчулуун