Эдийн засгийн чуулган эхэллээ. Чуулганыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.
Тэрбээр "Бүсчилсэн хөгжлийн реформын шинэ сэтгэлгээг өнөөдөр уураг тархиндаа эхлүүлж, зүрх сэтгэлгээ хүлээж авах. Хөгжлийн маш олон асуудлууд гагцхүү бидний оюун санаанд түгжигдсэн байдаг. Оюун санааны түгжээг гаргаж чадвал шийдэл ч мөн хялбар гарна.
Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн бүс бол эрчимжсэн хөдөө аж ахуйн газар тариаланг дэлхийн түвшинд аваачих маш том давуу талтай.
Бид дэлхийд мах экспортлогч болж чадна. Газар тариалан экспортлогч болж чадна. Хүнсний үйлдвэрүүдээ татварын бодлогоор дэмжиж чадна. Хэрвээ энэ бүс нутаг хамтдаа бодлогоо босгож чадвал шүү дээ.
Яагаад говийн бүс нутаг хоёр дахь Улаанбаатар болж болохгүй гэж. Бүх зүйл боломжтой" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)