Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.
Тэрбээр "2022 онд Эрдэнэс Тавантолгой компани 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. УИХ-ын тогтоол батлагдаад ноогдол ашгийг хувиарлахад нийт дүнгээрээ 351 тэрбум төгрөг хувиарлагдаж байна. Нэгж хугацаанд оногдох үнэлгээ бол 108 мянган төгрөг. Хувьцаа авч буй иргэд хүн амын албан татвар зэргийг төлнө.
Татвар суутгагдсаны дараа нэг хувьцаа эзэмшигчийн гар дээр 104 мянган төгрөг өнөөдөр олгогдоно.
2.5 сая хувьцаа эзэмшигчийн мөнгө өөрсдийн хувьцааны дансанд орно. Шинээр хувьцаа эзэмшигч болсон 823 мянган хувьцаа эзэмшигчийн хувьцааны мөнгө хүүхдийн мөнгөний дансаар орно. Гуравдугаар сарын сүүл, дөрөвдүгээр сарын эхэн үед 2023 оны ногдол ашиг иргэдийн дансанд шууд орно" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (7)