Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хамтран боловсруулах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Монгол Улс хөгжих юм уу, хөгжихгүй юм уу гэдэг асуут л бий. Хөгжих асар их боломжтой. Чангаагаад байсан зүйл бол улс төрийн тогтолцоо байсан юм. Нэг ч төгрөг зарцуулахгүйгээр тогтолцоог хийж болох байсан. Харамсалтай нь өнгөрсөн 30 жил чадаагүй.
Хөгжлийн суурийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийсэн. Дараагийн нэг өөрчлөлт буюу эдийн засгийн өөрчлөлт хэрэгтэй байгаа юм. УИХ-д суудалтай гурван нам бодит орлогыг өсгөх боломж байна хэмээн энэ асуудлыг тавьж байна. Бид параламентын ардчиллыг хамгаалж чадсан.
Эдийн засагт мөнгө хэрэгтэй. Энэ системийг авч явах гол систем нь Баялгийн сан. Улс төржихгүйгээр баялгийн сангийн асуудлыг шийдье хэмээн өнөөдөр гарын үсэг зурлаа. Үүнийг шийдсэнээр 15 тэрбум ам.долларыг 50 ам.доллар болгох боломжтой. Дэлхий дээр хөрөнгө оруулалт татдаг хамгийн том суваг Баялгийн сан болсон" гэв.
Д.Батчулуун