"Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-аас "Авлигын төсөөллийн индекс 2023"-ын үзүүлэлтийг зарлалаа.
Манай улсын авлигын индексээр 2023 онд 33 оноо авч 180 улсаас 121 дугаар байрт эрэмбэлэгджээ.
"Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Мөнжаргал хэлэхдээ, "Монгол улс эрэмбийн хувьд өнгөрсөн оныхоос таван байраар ухарсан байна. Ази номхон далайн бүс нутгийн дундаж оноо 45 бөгөөд 31 орон хамрагддаг. Манай улсын оноо нь бүс нутгийн дунджаас доогуур байгаа.
Бүс нутгийн хувьд нийт иргэдийн 68 хувь нь авлигын төсөөллийн индексийн 50 оноо буюу түүнээс доош түвшинд амьдарч байна. 50 оноог хангалтгүй гэж үздэг. 50-аас доош оноотой улс орнуудын авлигын оноо нь бага гэж үзэж болно.
Дундаас доогуур орлоготой 50 улсын авлигын төсөөллийн индексийн дундаж оноо нь 33 юм. Монгол Улсын авсан 33 оноо нь энэ ангилалд багтдаг" гэв.
Авлигын индексээр хэмждэг зүйл:
- Улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх
- Төрийн нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх
- Төр засаг нь авлигын эсрэг үр дүнтэй тэмцэж, шударга байдлыг төрийн салбарт хэрэгжүүлж байгаа эсэх
- Авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх
- Авлигыг мэдээлсэн шүгэл үлээгч, сэтгүүлч нарыг хамгаалсан хууль эрх зүйн орчин гэх мэтчилэн асуудлыг хамааруулдаг.
Сэтгэгдэл (1)