Монголын ногоон нам (МНН), Монгол үндэсний ардчилсан нам (МҮАН) их хурлаа хийж, УИХ-ын 2024 оны сонгуульд “Үндэсний эвсэл” болон нэгдэн орохоор болсон талаар өмнө нь мэдээлж байв. Тэгвэл өнөөдөр хоёр намын удирдлагууд эвсэл болох гэрээгээ баталжуулжээ.
Энэхүү эвслийг УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр тэргүүлнэ. Тэрбээр “Улс төрийн намд төвлөрсөн эрх мэдлийг чөлөөлөхийг эн тэргүүнд чухалчилж, эдийн засаг, нийгмийн нийцэт бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах хүрээнд хувийн хэвшлийг хүчтэй, хүүхэд залуусыг зорилтод чиглэлээр боловсролтой, иргэдээ эрүүл саруул, мөнгөтэй, итгэлийн хүчтэй болгохыг бодлогынхоо цөмд байршуулна” гэж мэдэгдсэн байна.
Мөн улс төрийн намуудыг “Үндэсний эвсэл”-д эвсэж, нэгдэхийг уриалжээ.
Сэтгэгдэл (23)