Албан үүргээ гүйцэтгэж яваад амь алдсан албан хаагчийн ар гэрийн нийгмийн баталгааны асуудал эл өдрүүдэд хөндөгдөж байна.
Үүнтэй холбогдуулан "Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын ар гэрт хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл тухайн алба хаагчийн үндсэн цалинг нь олгож, гэр бүлд нь гурван өрөө байр өгдөг байх" хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар болжээ.
Энэ талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл (1)