Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн газар олголттой холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулах асуудлыг хэлэлцжээ. Ингэхдээ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт нийслэлийн газар олголттой холбоотой асуудлаар нээлттэй нийтийн сонсгол явуулах, УИХ-д яаралтай хандаж бичиг гаргаж, сонсгол явуулах үүрэг чиглэлийг өгсөн байна. Тодруулбал, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр түр хороо байгуулах асуудлыг УИХ-ын даргад хүргүүлэх бөгөөд ээлжит бус чуулганаар яаралтай байгуулах үүргийн Ерөнхий сайд өгчээ.
Сэтгэгдэл (2)