Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Стандарт, хэм хэмжил гэдэг зүйлээ дагаж мөрдөцгөөе. Ажил хэрэг, аюулгүй байдлыг амьдралынхаа хэвшил болгоцгооё хэмээн байнга ярьж байгаа. Засгийн газрын зүгээс стандартыг дагаж мөрдөж, нийгмийн үйл хэрэг болох тал дээр мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангасан ажлын хэсэг байгуулагдаж байгаа. Энэ ажлын хэсэг бүх шатанд хувь, хувьсгалынх ялгахгүйгээр дүрэм журам, стандартыг мөрдүүлнэ.
Дүрэм журмыг шинэчлэх шаардлагатай бол шинэчилье, өөрчлөх шаардлагатай бол өөрчилье. Гэхдээ үүнд мэргэжлийн эрдэмтэн судлаачдыг урьж оролцуулна.
Шаардлагатай бол олон улсын энэ чиглэлийн байгууллагуудаас зөвлөгөө авна. Амьдралын дүрмээ нэг мөр цэгцлэхгүйгээр өнөөдөр яриад, маргааш бүдгэрдэг байж бологүй. Иймд энэ асуудлыг нэг мөр шийдье гэж байгаа юм" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (10)