Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр болсон ослын улмаас гал түймрийн аюулд өртсөн айл өрх, иргэдийг байршуулах орон сууц, хохирлыг барагдуулахад шаардлагатай төсөв санхүүгийн асуудлыг нэн яаралтай хэлэлцүүлнэ гэдгийг Шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэн юм.