УОК-оос өнгөрсөн шөнө болсон дэлбэрэлттэй холбоотой олон нийтэд мэдээлэл өглөө. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр "Эх орон, ард түмнийг гамшиг ослоос авран хамгаалах ариун үйлсийн төлөө эрдэнэт бие, итгэл сэтгэл, залуу халуун насаа зориулсан онцгой байдлын байгууллагын алба хаагчдын ар гэр, төрөл төрөгсөд, анд нөхөд, хамт олонд Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Стандарт хэм хэмжээг баримтлаагүйгээс гарсан нөхцөл байдад дахин үүсэхгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс цэгцлэх ажлыг цаашид Засгийн газраас анхаарч ажиллана. Осолд өртөж амиа алдсан алба хаагчдын ар гэрийнхэнд тусламж үзүүлэх үүргийг ОБЕГ-т үүрэг болгосон.
Мөн ослоос болж үүссэн хохирлын хэмжээг тогтоож яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Нийт 29 машин, 60 айлын шатсан орон сууцны хохирлыг тооцоолж, хохирсон өрхүүдийг түр хугацаанд түрээсийн байранд байлгах төлбөрийг нийслэлээс шийдвэрлэж өгөхийг үүрэг болгоод байна. Цаашид эрүүл аюулгүй орчин, гамшиг эрсдэлтэй тэмцэх байгууллагын чадварыг сайжруулахад анхаарна" гэв.
Сэтгэгдэл (2)