Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч байна.
Тэрбээр "Монгол Улсын нийт нутгийн 80 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байна. Долоон аймгийн 28 сум төмөр зуд буюу шилэн зудтай байна. Мал бэлчих боломжгүй болж байна. Үүнээс гадна 128 сум цагаан зудтай байна.
Монгол Улсын 21 аймаг нийтдээ зудын эрсдэлтэй байна.
Засгийн газар, УОК-с өндөржүүлсэн бэлэн байдлыг зарласан. Үүний хүрээнд малын тэжээл, өвсний экспортыг 2024 оныг дуустал зогсоох шийдэврийг гаргасан. Малчдын гар дээр очиж буй өвс тэжээлийн үнийг бууруулах зорилготой хийсэн ажил юм.
Улсын нөөцөөс өвс тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй олгосон. Үүнийг үргэлжлүүлнэ. Мөн аймаг орон нутагт буй тэжээл үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж буй.
Малчдын гар дээр махны нөөц нэмэгдсэн байгаа. Үнэ хямд, борлуулалт хямд байна эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байсан. Үүний талд мал махны аж ахуйн чиглэлээр үйлдвэрлэл явуулдагаж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүгийн эх үүсгэвэр буюу зээл олгож эхэлсэн. Хөдөө орон нутгаар явуулын маягаар явж, малчдын гар дээрээс мах худалдан авч байгаа. Мөн биржээр махаа худалдах боломжтой болсон. Эхний өдөр 200 сая төгрөгийг мах борлуулагдсан байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)