Төсвийн тогтвортой байдлын зөвлөл анхны хурлаа хийж, даргаараа эдийн засагч Н.Энхбаярыг сонгожээ.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд туссан шинэчлэлийн дагуу төсвийн тогтвортой байдлыг хангах, санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах, хариуцлагатай ажиллах зарчмуудыг хэрэгжүүлэх зорилгоор УИХ-аас орон тооны мэргэжлийн институц болох Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг байгуулсан юм. Тус зөвлөл нь 7 гишүүнээс бүрдэх бөгөөд тэдгээр гишүүд нь эдийн засаг, төсөв мөнгөний бодлого, санхүүгийн чиглэлээр мэргэжлээрээ 15-25 жил ажилласан туршлагатай, магистр болон докторын зэрэг хамгаалсан, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж эрхэлж байсан эдийн засагч, судлаач нар юм. Үүнд:
1. Намжилдоржийн Энхбаяр
2. Жамсрандорж Дэлгэрсайхан
3. Нинжбат Ууганбаатар
4. Амаржаргал Энхбат
5. Равсал Рэнцэнбазар
6. Лхагважав Гангэрэл
7. Ланган Отгонтуяа багтаж буй.
Зөвлөл тайлангаа сар улирлаар нь гаргаж, УИХ-ын Төсвийн байнгын хороонд танилцуулахын зэрэгцээ олон нийтэд мэдээлэх, хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэг хүлээж ажиллана.
Сэтгэгдэл (1)