Намрын ээлжит чуулган энэ сарын 18-ны өдөр хаасан. Харин чуулганы үеэр Эрдэнэс Тавантолгойг тойрсон асуудлыг тусгайлан ээлжит бус чуулганаар хэлэлцэх ёстойг зарим гишүүд уриалж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Ээлжит бусаар хуралдаж, ноогдол ашиг олгох эрх зүйн орчин бүрдүүлэх талаар асуудлыг хэлэлцэх хэрэгтэй" хэмээж байлаа. Гэхдээ тус хуралдааны албан ёсны захирамж гараагүй. Хэрэв хуралдвал Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэх аж.