Хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Болорчулуун нар цаг үеийн асуудлаар дараах мэдээлэллийг өглөө.
Тэрбээр "Сэтгүүлчийн нэр хүндийг гутаасан, сошиалд цензургүй байдлыг ашигласан, сэтгүүлчийн нэр барьсан хүмүүс байдаг юм байна. Сүүлийн ганц жишээ хэлье. Өчигдөр сэтгүүлч нэртэй хоёр хүн хэвлэлийн хурал хийсэн. Энэ хоёр хүнийг миний бие урд өдөр нь Цагдаагийн байгууллагад өгсөн. Энэ хоёр хүн маш их шантааж хийдэг юм байна. ХХААХҮЯ-ны харъяа Мал эмнэлэг дээр өнгөрсөн онд 19,5 сая төгрөгийн гэрээ хийсэн. Гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд дахин тухайн хоёр хүнтэй гэрээ хийхгүй шүү гэх үүргийг өгсөн.
Гэтэл энэ хүмүүс илүү өндөр дүнтэй гэрээ байгуулахыг шаардсан. Тиймээс цагдаагийн байгууллагад өгсөн.
Миний өмнөх сайдын үед үүнээс өндөр дүнтэй гэрээ хийж байсан юм билээ. Сошиал дээр байгаа зүйлсийг хамаад ярьж байна лээ. Хамгийн ноцтой нь Х.Болорчулууны компани олон арван үнийн дүнтэй тендер авсан гэдэг ташаа мэдээлэл. Энэ компанитай шууд ажиллахгүйгээр арваад жил болсныг хүмүүс мэднэ.
Хуулийн цоорхойг ашиглаж шантааж хийдэг юм байна. Сонгууль дөхсөнтэй холбогдуулан шантааж хийж байна.
Ийм зүйлд төрд ажиллаж буй хүмүүс өөрөө буруу зүйл хийгээгүй бол ийм шантаажинд хөл алдаж, шантаажаар амьдрах нөхцөл боломжийг нь хангаж болохгүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (9)