Ардчилсан нам 4.11 мэдээллийн цагаараа мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус намын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Авлига, хулгай, хээл хахуулиа ярьсаар дээшээ хөгжих биш, доошоо уруудсан дөрвөн жилийг ардаа үдэж, сонгуулийн жил эхэллээ. Ээлжит сонгуулийн жил эхэлж буйтай холбогдуулан хэд хэдэн тоон мэдээллийг танилцуулж байна. 2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр ЖДҮ-ийн дэмжих сангийн 49 хувийг хулгайтай болохыг зарласан. Үүнд хэн хариуцлага хүлээсэн бэ. Хоёр дахь нь, нүүрсний 40 их наяд төгрөгийн хулгай. Энэ хулгай дээр өөрсдийн гар хөл болсон ганц нэгхэн төлөөний хүмүүсийг нүүрсний хулгай болон авлигалын төлөө дугарсан эгэл жирийн иргэдийн хорьдог ийм тогтолцоог өнгөрсөн хугацаанд харлаа. Гурав, хөгжлийн банкны 2,3 их наядын хулгай. Хөгжлийн банкны хулгайтайгаар 24 хүнийг зарласан. Эдгээр 30 гаруй хүмүүсээс хэн нь хариуцлага хүлээсэн бэ. Хэн ч хариуцлага хүлээгээгүй.
Өнгөрсөн найман жилд бид бизнес эрхлэгчдийг дэмжих, метро барих бүх боломжоо хулгайд алдсан.
Хойшоо ухарсан, Монголын түүхэнд хар толбо үлдээсэн найман жилийг эрх баригчид монголын түүхэнд бичлээ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)