УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үг хэллээ.
Тэрбээр "Бонд гэдэг бол өр. Үүнд Засгийн газар баталгаа гаргаж байгаа. Засгийн газар баталгаа гаргаж байгаа учраас Засгийн газрын өрөнд тооцогдож явна. Хариуцлагатай хандаж ёстой. Бодит байдал мөнгө ороод ирдэг. Төсөл бэлэн байдаг бил үү. Энэ тал дээр үнэхээр том алдаанууд гаргасан.
Сайн, муутай ч гэсэн Чингис бондыг ажил хийх гэж, авто замуудыг холбох гэж, эрчим хүчний системийн хүчин чадлыг өргөтгөх ажлын зорилгуудтай байсан.
Түүнээс хойш бүх бонд ямар ч зорилгогүй байсан" гэв.