УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд үг хэллээ.
Тэрбээр "Манай бүс нутагт хөрөнгө оруулалт байхгүй байгаа ийм үед гадаад бондыг Улаанбаатар хот гаргах эрхийг нээх гэж байгаа нь эрсдэл юм. Манай хотод гадаадын бүү хэл, дотоодын бондын түүх байхгүй.
Улаанбаатар хот бонд гаргаад түүнийгээ төлж чадахгүй бол Монгол Улсын Засгийн газрын үнэт цаас эргэж дуудагдах нөхцөл байдал үүсдэг.
Үүнийг юунд, ямар өгөөжтэй зарцуулах вэ гэдэг маш чухал" гэв.
Д.Батчулуун