УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Энэ үеэр ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар үг хэллээ.
Тэрбээр "Хоёр хүн хоорондын маргаан толхилцоон биш. Хоёр хүний хоорондын асуудал юм шиг болгоод гүтгэлэг, зохиомол үлгэрүүд явж байгаа. Энэ хууль бол хөгжлийн хөдөлгүүр шүү.
Арван жилийн өмнө олон улсын царигаар төмөр зам барих гэтэл танк дүүрэн хятадуудад орж ирнэ гэж УИХ-ын гишүүдийг айлгасан юм, ард иргэдийн дийлэнх нь ч итгэсэн. Эцэст нь манай улсын хөгжил арван жилээр хойшилж, олон тэрбум долларын хохирол эдийн засагт нүүрлэсэн.
Одоо хөрөнгө оруулалтын тухай хуулийн асуудлыг танкны үлгэр болгох гэж байна. Энэ бол хариуцлагагүй зүйл. Би тухайн үед олигтойхон, чангахан дуугарахгүй яав даа гэж одоо ч харамсаж явдаг. Өнөөдөр тэр хүмүүс ард нь дахиад л гараад ирлээ. Монгол бол колон бус ардчилсан улс шүү. Хувийн хэвшил, хөрөнгө оруулалт, ард түмний эрх чөлөө, хүний эрхийг дээдэлдэг, санал санаачлагыг дэмждэг тогтолцоо, Үндсэн хуультай улс юм. Бид улс орноо хөгжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гаргах ёстой.
Муу хэлүүлэхгүйн тулд чимээгүй суудаг бэртэгчин үзлээр энэ асуудалд хандмааргүй байна. Улс төрийн нам, улстөрчид улс орноо хөгжүүлэхийн тулд ажиллах хэрэгтэй байна. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг гэх үг бий. Та нар улс төрийн болон иргэний эр зориг гаргаач.
Жонхууруулах тактикийг таслан зогсоох хэрэгтэй шүү. Энэ хууль бол Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр, суурь нь юм. Хоёр дахь танкны үлгэрийг битгий зохиогоорой" гэлээ.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (10)