АН-ын гишүүд Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаж буй талаараа мэдээлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын хуулийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргахаар ирсэн байна. УИХ хуулиа ягштал барих ёстой.
УИХ өдөр тутмынхаа үйл ажиллагаанд хуулиа баримтлахгүй юм бол хэн хуулиа баримтлах ёстой юм бэ.
Хөрөнгө оруулалтын тухай хууль нийгэмд нэлээн маргаан дэгдээгээд байгаа. Энэ хууль бол хуулийн зөрчилтэй, хуулийн бүрдэл болоогүй хэмээн үзэж УИХ-ын дарга Г.Занданшатарыг ҮХЦ-д хандаж гомдол гаргаж байна. Бүрдүүлэлт болоогүй хуулийг хэлэлцүүлж байгаад ҮХЦ-д гомдол гаргаж байна. Хуулиа сайжруулж, улам боловсронгуй болгооч гэдэг шаардлага тавьж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (5)