УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Тэрбээр "Дөрөвдүгээр сараас цалин, тэтгэвэр нэмэгдэхээр эдийн засагт доргих учраас цагаан сарын өмнө өгөх ёстой. Үүний дагуу 2022 оны ашиг 120 мянган төгрөг өгөх юм байна. Дөрвөн сарын сүүлээр 2023 оны ашгийг тараана. Нийтдээ 450 мянган төгрөг өгөх юм байна л даа. 580 мянган төгрөг өгөх ёстой. 450 мянгыг өгөөд орхино гэж байхгүй шүү. Өгөх боломжтой л мөнгө гэж үзэж байгаа.
Өнгөрсөн найман жилийн хугацаанд ЭТТ 20 их наяд төгрөгийн 11 оффтейк гэрээг санхүүжүүлж, маш их хөрөнгийг дарга нар төслийн ард хувааж идэх боломжийг гаргаж авсан. Ямар ч хэрэггүй хөрөнгө оруулалтын жишээ нь мухар төмөр зам.
Сүүлийн үед нүүрсний хулгайтай тэмцсэний үр дүнд экспорт нэмэгдсэн. Сайн үр дүнгүүд бий. Ийм үед ноогдол ашгийг тараах ёстой. 580 мянган төгрөгөө нэхэж байж авна. МАН-ынхан сонгууль дөхөөд ард түмэндээ хайртай болж байгаа. Өнгөрсөн хугацаанд бүх мөрийн хөтөлбөрөө мартсан. Тиймээс өнөөдөр л сонгууль угтаж, энэ асуудлыг оруулж байна. Харамсаж байна. Өнгөрсөн хугацаанд ашигтай ажиллах боломжийг хулгайлсан" гэв.
М.Дэвээ
Сэтгэгдэл (3)