УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үг хэллээ.
Тэрбээр "Ардчилсан намын бүлэг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл дээр завсарлага аваад байр сууриа нэгтгэсэн.
Гадаадын хөрөнгө оруулалтыг татсанаар өр нэмэгдүүлэхгүйгээр валют оруулж ирэх, экспортыг нэмэгдүүлэх маш чухал ач холбогдолтой хууль.
Цаг хугацааны хувьд 8 жилийн өмнө энэ хууль орж ирэх ёстой байсан. Одоо юу болж байна вэ гэвэл хуулийн төсөлд хариуцлагагүй зүйл заалт орж ирсэн. Гадаадын төрийн өмчит оролцоо хэмжээ хязгааргүй болж, хоёр хүний хэрүүл болон хувирч байгаад харамсч байна. УИХ зөвшилцлийн журмаар асуудлыг шийдэх ёстой. Засгийн газар төслийг татаж аваад яаралтайгаар дахин өргөн барих ёстой гэж үзэж байгаа" гэв.
Д.Батчулуун