УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ үг хэллээ.
Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй. 2012 оноос хойш төрсөн хүүхдэд хувьцаа олгох, мөн хувьцаанд ногдох нодол ашгийг тараа гэсэн. Энэнээс хойш жил гаруй боллоо. Цагаан сар болсон. Ногдол ашиг олгогдох нь гэсэн горьдлого тээсэн. Дахиад удахгүй цагаан сар болох гэж байна. Засгийн газраас тогтоолын төсөл мэдүүлсэн ч дахиад л ногдол ашиг олгох асуудал алга. Ард иргэд нүүрсний асуудлаар тодорхой мэдээлэл авсан.
Засгийн газраас ногдол ашиг олгох асуудлаар УИХ тодорхой шийдвэр гаргаад завсарлах хэрэгтэй.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл дээр газартай холбоотой асуудал дээр ард иргэд маш эмзэг хандаж байна. Газрыг 60 жилээр олгох, 40 жилээр сунгах асуудал дээр анхаарал хандуулах ёстой. Цаад утгаараа гадаадынхныг түлхүү оруулж ирэх, өөрсдөө чадан ядан ашиглаж байгаа газраа гадаадынханд өгөх л асуудал яригдаж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)