УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэллээ.
Тэрбээр "Хэдхэн хоногийн өмнө өргөн барьсан төсөл цахилгаан шатаар явдаг. Харин цөөнхийн бүлгийн тогтоолын төсөл УИХ дээр гацаад байна. Иргэдээс авсан 1072 хувьцааг буцаан олгох хуулийн төслий нэн даруй хэлэлцмээр байна. Параламентийн засаглалын хэлбэрээр бид 30 гаруй жил явсан. Юунаас айгаад байна вэ та нар. Бүх иргэдээ өмч хөрөнгөтэй л болгоё гэсэн. Сөрөг хүчний гишүүн хууль өргөн барих нь болохгүй зүйл үү" гэв.
Д.Батчулуун